“ХОГГҮЙ ХАН-УУЛ” ӨНГӨ ЗАСЛАА

Хан-Уул дүүрэг хоггүй эко дүүрэг болохоор зорьж “Хоггүй Хан-Уул” аяныг өнгөрөгч 3-р сарын 20-ноос эхлэн хэрэгжүүлэх болсон. Улс эх орныхоо өнгө зүсийг тодорхойлох чухал...

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ НАР ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан чухал мэдээллийг багтаасан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй...

ГАРААНЫ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ …

МҮХАҮТ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологи, инновацийн зөвлөл, гарааны бизнесийг дэмжих зөвлөлүүд нэгдэж Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөл шинээр байгуулагдан ажиллаж байна. Инноваци, гарааны бизнесийг...

Яармаг үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, түншлэл бий болгох.

Мэргэжлийн зөвөлгөө өгөх олон талд мэдээ мэдээллээр хангах

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл төсөл хөтөлбөр зуучлах, хамруулах.

Инкубацийн үйлчилгээ үзүүлэх.

Маркетинг, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх замаар бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Бизнес Эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд бизнесийн ур чадвар эзэмшүүлэх, мэргэжилийн чиг баримжаа олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн бааз бий болгон тухай бүр шинэчилж байх.

Гадаад ба дотоодын байгууллагатай хамтран ажиллах.

Бизнес эрхлэгч аж ахуй нэгж иргэдийн дунд уулзалт семинарыг зохион байгуулах, түншлэл бий болгох.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн талаар мэдээлэл өгнө үү ?

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5-н жилийн хугацаатай, жилийн 7%-ийн хүүтэй, үндсэн зээлээс 1 жилийн хугацаатай чөлөөлөх нөхцөлтэйгээр иргэн, аж ахуйн нэгжид зээл олгодог. Зээлийг төсөл сонгон шалгаруулах замаар олгодог бөгөөд 100,0 сая хүртэл төгрөгийн зээлийн төслийг Дүүргийн хөдөлмөрийн хэлтэст, 200,0 сая хүртэл төгрөгийн зээлийн төслийг Нийслэлийн ЖДҮДТөвд, 200,0 сая төгрөгөөс дээш зээлийн төслийг Хөдөлмөрийн Яаманд тус тус өгнө.

Жижиг Дунд үйлдвэрлэл эрхлэгчээр яаж бүртгүүлэх вэ?

ЖДҮ эрхлэгч иргэнээр бүртгүүлэхдээ : Дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч /дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвийн/ нь Жижиг , дунд үйлдвэрийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д заасан шалгуурыг хангасан, бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэнийг жижиг ,дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ олгоно. ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхдээ : Жижиг , дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1 –д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д гаргана гэж заасны дагуу Улсын бүртгэлийн газар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг бүртгэж, гэрчилгээ олгоно.

Зээлийн батлан даалтын сангийн талаар товчхон ойлголт өгнө үү? Зээл авах хүсэлтэй хүмүүс Санд хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Жижиг , дунд үйлдвэрлэгчид Сантай гэрээ байгуулсан арилжааны банкинд хандан зээл авах хүсэлтээ гаргана. Тухайн банкны тавьж буй шаардлагыг хангасан атлаа барьцаа хөрөнгө дутагдалтай бол батлан даалтанд хамрагдах нөхцлийг хүлээн зөвшөөрч хүсэлтээ гаргаснаар хамрагдаж болно. Сангаас батлан даалт гаргуулах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ямар шалгуур хангасан байх вэ? Сангийн батлан даалттайгаар банкнаас зээл авахыг хүссэн жижиг , дунд үйлдвэрлэгч нь арилжааны банкны зээл олгох нөхцөл, шалгуурыг хангасан, хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй, батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан байна. Батлан даалтын дээд, доод хэмжээ хэд байх вэ? Сангаас гаргах нэг удаагийн батлан даалтын дээд хэмжээ нь тухайн зээлийн 60 хүртэл хувь байх ба 250 сая төгрөгнөөс хэтрэхгүй байна. Батлан даалт гаргах доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй. Батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа 1. Сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдын үйл ажиллагаанд зориулж эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн төрлүүдэд батлан даалт гаргана. 2. Батлан даалтын хугацаа нь Зээлдэгч болон Зээлдүүлэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна. 3. Батлан даалтын хугацаа нь батлан даалтын гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцогдоно. Үйлчилгээний хүраамж, батлан даалтын шимтгэл 1. Батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран үйлчилгээний хураамж 10000 арван мянга төгрөгийг санд урьдчилан төлнө. 2. Батлан даатгалын шимтгэлийг батлан даах хугацаанаас хамаарч дараах хувиар тооцож авна. Үүнд : • 1 жил хүртэл хугацаанд – 1,0 • 1-2 жил хүртэл хугацаанд- 2,0 • 2 жилээс дээш хугацаанд -3,0 3. Зээлдэгчид олгох зээлээс батлан даалтын шимтгэлийг суутгаж Сангийн дансанд шилжүүлнэ.

Зээлийн нөхцөл ямар байдаг вэ?

  • Зээлийн хугацаа – 5 жил хүртэл
  • Зээлийн хүү – жилийн 5 хувь
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн зээлэнд яаж хамрагдах вэ ?

  • Жижиг зээл олгох үйл ажиллагаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэн, ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн хамрагдана.

Ямар банкуудаар дамжуулан зээл олгож байгаа эсэх?

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй Төрийн банкны салбаруудаар

Зээлийн ерөнхий нөхцөл?

  • 2 жилийн хугацаатай, сарын 0,85 хувийн хүүтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 5 сая төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн 10 сая төгрөг хүртэл зээл авах боломжтой.

Зээлийн хүүг нөхөн төлөх боломж байгаа юу?

  • Ажил олоход хүндрэлтэй иргэн, материал, түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө.
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.

Зээлийн хүүг нөхөн төлүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

  • Иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт, материал, түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдаж авсан санхүүгийн баримтыг үндэслэн жил бүрийн эхний улиралд багтаан аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг сангаас нөхөн төлнө.

Зээл хүсэгчийн ерөнхий шаардлага?

  • Хан-Уул дүүргийн иргэн байх, Шинээр бий олох ажлын байранд ажиллах иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, Бүртгэлтэй иргэдийг ажлын байраар хангах, Төслийн талаарх мэдээлэл /банкнаас/, Зээлийн өрийн үлдэгдэлгүй байх, Орлогоо тодорхойлсон байх, Барьцаа, Банкнаас шаардах бусад бичиг баримт ,

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн талаар мэдээлэл өгнө үү ?

Хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах дараалал

  1. Зээл хүсэгч нь шаардлага хангасан төсөл болон бусад материалыг банкинд өгнө.
  2. Банк нь зээлийн судалгаа шинжилгээг хийж зээл олгох боломжтой төслүүдийг сангийн зөвлөлд хүргүүлнэ.
  3. Сангийн зөвлөл хуралдаж төслүүдийг эрэмбэлж эцсийн зээл олгох шийдвэрийг гаргана.
  4. Банз хөнгөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгоно.

Дээрх зээлд хамрагдахыг хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж доорх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай бөгөөд төслөө Капитал банкинд өгнө: Банк дараах шалгуурыг хангасан зээл хүсэгчид санхүүжилт зээл олгоно.

  • Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;e
  • Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
  • Зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүнийтөлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Сар бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
  • Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүнүйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болох.

Жижиг зээлийг хэрхэн олгох вэ?

Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн нь иргэний хүсэлтийг хүлээн аваад төсөл хэрэгжсэнээр бий болох ажлын байрны тоо, хүссэн зээлийн хэмжээ, төслийн хэрэгжих боломжийг харгалзан зээл олгохыг дэмжих тухай тодорхойлолт гаргаж банкинд хүргүүлнэ. Жижиг зээл олгох асуудлыг банк шийдвэрлэнэ. Банк зээл олгохоор шийдвэрлэсний дараа зээлдэгч нь тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр хэлтсийн мэргэжилтэнтэй ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах асуудлаар гэрээ байгуулна.

Loading...