Номын сангийн нээлттэй өдөрлөгт урьж байна

0
807

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон дүүргийн иргэдийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор төвийн дэргэдэх номын санг ажилуулдаг. Тус номын санд бизнес эрхлэгчдэд зориулсан  бүх чиглэлийн ном, аж ахуй эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн гарын авлагууд,
эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн ном товхимол, дэлхийн болон Монголын алдартнуудын шилдэг зохиолууд гээд гадаад, дотоодын ховор номнууд бий. Иймд дүүргийн иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид номын сангаар үйлчлүүлж, өөрийн хүссэн мэдээллээ холбогдох ном товхимолоос авах бүрэн боломжтой юм.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж олон хүнд хүрч үйлчлэх, номын фондны баяжуулалтыг байнга нэмэгдүүлэх, мөн үйлчлүүлэгчийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажилуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын үр дүн болгож Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Номын сангийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд номын сангийн үндсэн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, номын фондын тухай мэдээллийг өгч, мөн үйлчлүүлэх хүсэлтэй байгаа иргэд карт нээлгэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн иргэд болон жижиг дунд бизнес эрлэгч,
бизнесийн гараагаа эхлүүлж байгаа хүн бүхнийг “Номын сангийн нээлттэй өдөрлөг”-т
хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээ : Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дэргэдэх “Номын сангийн нээлттэй өдөрлөг”

Хэзээ : 2017 оны 05-р сарын 26-нд 11.30 цаг

Хаана : Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн Сургалтын танхимд

Холбогдох утас : 7000-7012