МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ …

0
909

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Харин “Хүүхдийн баяр”-ыг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн энэ өдрийг улсын хэмжээнд өргөн хүрээг хамран тэмдэглэсээр ирсэн.

Томчууд энэ баярт өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний төлөө дуу хоолойгоо нэгтгэж, мөн хүүхэд бүрийг баяр хөөрөөр дүүрэн байлгахад нэгдмэл байж чаддаг онцлогтой. Дэлхийн олон улс оронд энэхүү баярт өдрийг тэмдэглэдэг байна.

Хүүхдийн баярыг угтсан олон арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн А/142-р захирамжаар “Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын хороодтой хамтарч ажиллах” ажлын чиг үүргийн дагуу Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон өнөөдөр дүүргийн 14-р хороо болон 3-р хорооны хүүхэд багачуудыг баярлуулж, зохион байгуулалтын ажилд хамтран оролцлоо.

Төвөөс багагүй алслагдан орших Хан-Уул дүүргийн 14-р хороо нь 1600 гаруй өрхтэй, 4800 гаруй хүн амтай. Үүнээс 0-16 насны хүүхэд багачууд 1700 гаруйг эзэлж байна. Хорооны Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга, засаг даргын ажлын албанаас “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг хорооныхоо хүүхэд багачуудыг баярлуулан хамтран тэмдэглэдэг. Жил ирэх бүр арга хэмжээний хүрээ тэлж, олон хүүхэд багачууд хамрагдаж байгаа нь уламжлал болсон энэхүү үйл ажиллагаа үр дүнтэй зохион байгуулагддаг болхыг харуулж байна.

Хан-Уул дүүргийн 3-р хороо нь 15200 гаруй хүн амтай. Үүнээс 0-16 насны хүүхэд багачууд 5600 гаруйг эзэлж байна. Хорооны Иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга, засаг даргын ажлын албанаас “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг хорооныхоо хүүхэд багачуудыг баярлуулан хамтран тэмдэглэдэг. Жил ирэх бүр арга хэмжээний хүрээ тэлж, олон хүүхэд багачууд хамрагдаж байгааг ажлын албаныхан онцлож байлаа.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих төвийн хамт олон тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцож, хүүхэд багачуудыг баярлууллаа.