“АЖЛЫН БАЙРНЫ ЭРҮҮЛ МЭНД” ХАМГИЙН ЧУХАЛ …

0
97

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 39%-д нь өвчний шалтгаан нь эрхлэж байгаа ажилтай нь шууд холбоотой, харин 66%-д нь өвчин даамжрахад ажил нь ямар нэг байдлаар нөлөөлсөн гэсэн судалгааны дүнг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүнээс хархад ажлын байрны эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ асуудал зөвхөн манай улсын хэмжээнд яригдаж буй сэдэв биш бөгөөд дэлхий нийтээр анхаарлаа хандуулах болсон. Иймч учраас Монгол улсын Засгийн газар болон холбогдох салбарын яамнаас бодлогын түвшинд асуудлыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвөөс дээрх бодлого чиглэлийн хүрээнд дүүргийн нийт аж ахуйн нэгжид зориулсан “АЖЛЫН БАЙРНЫ ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтанд манай төвийн алба хаагчид бүрэн хамрагдлаа. Ажлын байрны эрүүл мэндэд хөдөлгөөний дутагдал яригдахаас гадна ажилчны сэтгэлзүйн байдал, сэтгэлзүйн стрессийн асуудал нилээд ноцтой яригдаж байгааг мэргэжилтнүүдийн зүгээс онцолсон юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ажлын байрыг 21-р зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь ажлын байр нь ажиллагчдын “бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийн зэрэгцээ “томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой байдаг” байна.