ЭКО ДҮҮРГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨДӨРЛӨГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДӨР БОЛНО

2
903

Намрын налгар өдрүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ, ЭКО ДҮҮРГИЙН шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжыг энэ амралтын өдөр иргэд та бүхэнд олгож байна.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй байнгын хамтын ажиллагаатай байдаг. Иймд тэдний үйл ажиллагааг дэмжих, бизнесийн амжилтыг ахиулахад олон талт ажлуудыг хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Дүүргийн Засаг Даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тусгагдсаны дагуу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд олон нийтэд танилцуулж сурталчилах, үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого ашгийг нэмэгдүүлж, улмаар төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ амралтын өдрөөр АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ, ЭКО ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй эко бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуй нэгж өргөнөөр оролцож АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ, ЭКО ДҮҮРЭГ урианд нэгдэж байгаагаа илэрхийлж юм. Өдөрлөг 2017 оны 09-р сарын 23-ны өдрийн 09.00 цагт “Богд хаан” амралтын газрын урд талбайд болно.

Энэхүү газар нь амралтын өдрүүдэд 300-400 авто машин байрлаж, ойролцоогоор 4000-5000 иргэн явган аялахаар ирдэг төв цэг болсон тул явган аялагчид та бүхэн аялалдаа гарч, алхахын өмнө Хан-Уул дүүргийн эко бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой.

Ингээд эрүүл агаарт эко бүтээгдэхүүн сурталчилах өдөрлөгт иргэд, явган аялагчид та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Харилцах утас : 7000-7012

2 Сэтгэгдэл

  1. Манай Угтуул-алтай ХХК /5074924/. ХУД-ийн 13-р хороо Туул тосгон тахианы аж ахуй эрхэлж, хүнсний өндөг үйлдвэрлэдэг. Манайх танайд бүртгүүлж үйл ажиллагаанд оролцож баймаар байна. Манайх гэрчилгээндээрээ ЖДҮүйлдвэрлэгч мөн гэсэн бүртгэлтэй .

    • Сайн байна уу. Тантай хамтран ажиллахад Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь үргэлж нээлттэй байх болно. Та манай төвийн 7000-7012 утасруу холбогдох, эсвэл манай төв дээр өөрийн биеэр ирж уулзах боломжтой. Баярлалаа

Comments are closed.