АЛСЛАГДСАН ХОРООДОД ХҮРЧ АЖИЛЛАНА

0
855

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ” сэдэвт энэхүү өдөрлөгийг амжилттай зохион байгуулж Хан-Уул дүүргийн 16 хорооны 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өргөнөөр хамрагдсан. Өдөрлөгийг ХУД-ийн ЖДҮДТөв, Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд “Хан-Уул Бизнес Төв”-өөс “Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан”-гаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан олгодог хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн тухай танилцуулгыг хийж, ЖДҮДТөвөөс “Төсөл бичих арга зүй” сэдэвт сургалтыг явуулж 30 гаруй иргэн сургалтын батламжаа гардан авсан юм.

Агуулга болоод ач холбогдолын хувьд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд чухал хэрэгцээт мэдээллийг багтаасан энэхүү арга хэмжээг дүүргийн алслагдсан иргэд, хөдөлмөрчдөд хүргэж ажиллахыг Хан-Уул дүүргийн 12-р хорооны буюу биогийн чиглэлийн иргэдээс санал хүсэлт хүргүүлж байсан.

Иймд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв болон Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-өөс алслагдсан хорооны жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, иргэддээ зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 20-ны өдөр буюу Баасан гарагт 11.00 цагаас 12-р хорооны Иргэний Танхимд дахин зохион байгуулахаар боллоо.

Өөрийн жижиг, дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй иргэд, үйлдвэр эрхлэгч та бүхнийг энэхүү танилцуулга өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Харилцах утас : 7000-7012