“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

0
742

Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатарт үйлдвэрлэв дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв /НӨҮГ/-өөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 11 сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцохын хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн хувьд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд :

  • Байгууллагын танилцуулга /бүтээгдэхүүний танилцуулга хэвлэмэл байдлаар/
  • Байгууллага, хувь хүний гэрчилгээний хуулбар
  • Бүртэгл 2017 оны 10 сарын 23-ны өдрөөс 11 сарын 08-ны өдөр хүтэл хийгдэнэ
  • Хаана : Нийслэлийн Засаг захиргааны IV байр 2 давхарт, Нийслэл ЖДҮ-сургалт мэдээллийн төв
  • Түрээсийн үнэ : 1 мкв-36 000₮

Дэлгэрэнгүй мэдээллийг : 7000-7012, 88105485