ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХИЙХ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛНО

0
1347

МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын бизнес эрхлэгчидтэй хийх анхдугаар уулзалтыг ГХЯ-тай хамтран зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тухайн уулзалтын зорилго нь Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын тухай Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатартай хамтран хэлэлцэх, мэдээллээр хангах зорилготой.

Уулзалтад гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцож буй төрийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд хүний тоо хязгаартай тул дараах хаягаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Уулзалт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 -17.00 цагт Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд болно.

Холбогдох хаяг: МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа ,Хөрөнгө Оруулалтын Газар
Утас: 312501, 99104825, 99117644
Цахим хаяг: export@mongolchamber.mn
Веб сайт: www.mongolchamber.mn
Facebook.com / Mongolianexport
Twitter.com / EDPD_MNCCI