“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-378” БОЛЛОО

0
976

Улаанбаатар хот үүсч хөгжсний 378 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-378” урамшуулалтай, хямдралтай өргөтгөсөн худалдаа үйлчилгээг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. “Ажилчдын алдар” талбайд зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн үйлчилгээний нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, сурталчиллаа.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс ноос ноосон хувцас эдлэл, савхин болон бусад төрлийн малгай, жимсний нэр төрлийн чанамал, Монгол хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, нарийн боов, эрүүл мэндэд тустай амин дэмийн бэлдмэл үйлдвэрлэл гээд нийт 7 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг хамрууллаа.

Цаг агаарын нөхцөл байдал болоод иргэдийн эрэлтэд тулгуурлан үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн түлхүү оролцсон тул иргэдийн худалдан авалт сайн байж, үйлдвэр эрхлэгч нарын орлого ашигч нэмэгдсэн гэдгийг тэдний зүгээс онцолж байлаа.

“Их хотын хямдрал-378” урамшуулалтай, хямдралтай өргөтгөсөн худалдаа бүтэн өдрийн турш болох юм.