АЛБАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙН НЭГЖҮҮД ГУДАМЖ ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭЖ БАЙНА …

0
881

Өнгөрөгч өдрөөс эхлэн орсон их хэмжээний цасны улмаас хотын гудамж талбайд явган хүн явахад хүндрэлтэй нөхцөл бий болж, халтиргаа гулгаа нэмэгдсэн.
Өнөөдөр буюу 2017.11.07-ны өдөр Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын байрны эргэн тойрондох 50 метр гудамж талбайг цэвэрлэж явган хүн явахад аюул осолгүй болголоо.

 

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай хотын тухайд их хэмжээгээр цас орсон үед машин зам болон явган хүний явах замд хүндрэл гарах нь элбэг. Иймд хотын хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн байрны эргэн тойрондох 50 метр зам талбайг цэвэрлэж, иргэдэд аюул осолгүй үйлчлүүлэх нөхцөлөөр хангах үүрэгтэй байдаг.

Төрийн гэлтгүй хувийн хэвшлийн байгууллага нэгжүүдийг ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА …