“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ДАХИН БОЛНО

0
1041

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-тэй хамтран дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хэрхэн хамрагдах тухай мэдээллийг хүргэж байгаа. Энэ төрлийн зээл нь үйлдвэр эрхлэгч нарын хамгийн их сонирходог төрөл бөгөөд банк болон бусад нэгждээр дутуу материалтай очиж цаг заваа дэмий үрэхгүй байх үүднээс иргэдэд тулгардаг гол мэдээллүүдийг мэргэжилтнүүдийн зүгээс өгч байгаа нь өдөрлөгийг үр дүнтэй болож байна.

Иргэдийн хүсэлтээр “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ” сэдэвт өдөрлөг 2017.11.10-ны өдөр буюу энэ Баасан гарагт Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “Сургалтын танхим”-д 11.00 цагаас болох гэж байна. Иймд сонирхосон иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хариулцах утас : 7000-7012, 88105485