Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аяныг эхлүүллээ

0
236

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж  “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.

Энэ удаад дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа. Өөрөөр хэлбэл дүүргийн аж ахуйн нэгж, албан байгууллага бүр хог хаягдалаа ангилан ялгах боломжтой болсон.

Манай Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дээрх ажлыг дэмжин, дүүргийн засаг даргын захирамжын хэрэгжилтийг ханган ажиллаж ажлын байрандаа 4 өнгийн саванд хог хаягдалаа ангилан ялгаж хийдэг боллоо.

Хан-Уул дүүргийн иргэд болон бусад байгууллага аж ахуйн нэгжүүд та бүхэн ЭКО ДҮҮРЭГ уриалгадаа нэгдэн, хог хаягдалаа ангилан ялгаж хэвшихэд идэвхтэй оролцохыг уриалж байна.