ХАН-УУЛ ДҮҮРЭГТ – STARTUP WEEKEND АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА …

0
1582

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групптэй хамтран “Startup Weekend” арга хэмжээг Хан-Уул дүүрэгт 2018 оны 02 дугаар сарын 02-04 ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Шинэ санаа, бизнесээ урагшлуулах, суралцах сонирхолтой залуучууд 01 дүгээр сарын 05-28 хүртэл хугацаанд https://goo.gl/forms/MB6xgwHEfs8atDg1 линкээр орж албан ёсоор бүртгүүлнэ.

Та араг хэмжээнд оролцохын тулд өөрийн бизнес санаа, төслийг 1 минутад багтаан тайлбарласан видеог явуулах смтой. Жич: Видеог Youtube болон Vimeo-д хуулсан байх шаардлагатай. /Бичлэг явуулаагүй тохиолдолд таны бүртгэл идэвхгүй болно/

Бүртгэлийн асуултуудад үнэн зөв, бүтээлч, тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулна.

Хэн оролцож болох вэ?

  • 15-34 настай
  • Хан-Уул дүүргийн оршин суугч
  • Шинэ санаатай
  • Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй
  • 54 цаг арга хэмжээнд оролцох боломжтой
  • Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй

54 цаг багаар ажилласны эцэст шалгарсан хамгийн шилдэг бизнес санаатай 1 багт  10.000.000 /Арван сая/ хүртэлх төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгоно.

Шалгаруулалтад гол анхаарах зүйлс:

  • Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
  • Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх
  • Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

Залуучууд та бүхнийг бизнес санаагаа хөгжүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Утас: 70134366, 80002662, 80002863