ЦАГААН САР – 2018 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА …

0
1013

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2018 оныг “Тогтвортой бизнесийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан гишүүд, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, борлуулалтын ашиг орлогыг нэмэгдүүлэх, чанартай худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн болон импортын  хүнс, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаар “Цагаан сар – 2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 2 дугаар сарын 08-11 өдрүүдэд МҮХАҮТ-ын байрны 1 давхарт байрлах Их танхимд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

  • Хүнсний  бүтээгдэхүүн
  • Сүү, цагаан идээ
  • Гарын бэлгэд зориулсан гар урлал болон ноос ноолуур
  • Үндэсний өв уламжлалын дээл хувцас, гутал малгай, гоёл чимэглэл

Үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах  боломжтой:

  • Үзэгч, худалдан авагчдад зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулах
  • Бараа бүтээгдэхүүний дуудлага худалдаа зохион байгуулах
  • Сугалаат худалдаа явуулах
  • Амталгаат худалдаа явуулах
  • Лед дэлгэц ашиглан компанийн сурталчилгаа гаргах
  • Хөгжөөнт тоглоом зохион байгуулах

Үзэсгэлэнгийн павильон болон түрээс:

  • 9м2 талбайтай павильон 6ш
  • 6м2 талбайтай павильон 37ш
  • Гишүүн байгууллага 1м2 – 30 000 төгрөг
  • Гишүүн бус байгууллага 1м2 – 50 000 төгрөг

Бүртгэл: 2018 оны  2-р сарын 2 хүртэл