ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА …

0
664

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн албан хаагчид 2018 оны хоёр дахь удаагийн чадавхжуулах сургалтанд хамрагдлаа.

Хас банктай хамтран хийсэн энэхүү сургалтанд төвийн нийт мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтанд сууснаар тус банкнаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 2018 онд хэрэгжүүлэх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл тусламж, санхүүгийн боломжит гарцуудын тухай үндсэн мэдээлэлтэй болсон юм.

Хас банкнаас бизнес эрхлэгчдэд зориулан олгогддог үндсэн зээлүүд явагдаж байгаа бөгөөд тухайлбал “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээл”, “Хүлэмжийн хийг бууруулах зээл” болон бусад төрлийн зээлүүдэд хамрагдах боломжтой.

Жижиг дунд бизнес эрхлэгч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Хас банкны 1800-1888 утсанд хандаарай.