ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ НЬ МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ …

0
630

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлвэрлэлийг Дэмжих Төв нь 2018 онд төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээг үйлдэрлэл эрхлэгчдэд үр дүнтэй хүргэх үндсэн зорилгын хүрээнд хамтран ажиллах байгууллагын хүрээг онцгой тэлж байна. Үүний эхлэл болгон “МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-той хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, талууд гарын үсэг зуран баталгаажууллаа.


“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” УИХ-ын 2016 оны 19-р тогтоол, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, Засгийн Газрын 2015 оны 336-р тогтоол, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Талууд нь нөхөрлөл, итгэлцэл болон найрсагаар зөвлөлдөх замаар хоёр талын эрх тэгш, ил тод, шударга, харилцан хүндэтгэлтэй байх зарчмыг үндэслэн байгуулсан энэхүү гэрээний хүрээнд олон ажил хийгдэхээр төлөвлөгдлөө.

Тухайлбал Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх хувийг ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эзэлдэг тул тэдэнд чиглэсэн тодорхой үйл ажиллагаа, дэмжлэг, төрийн байгууллагын зүгээс үзүүлэх хамтын ажиллагааг сайжруулах нь чхуал гэдгийг салбарыхан онцолж байлаа.