ЭНЭТХЭГ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ОЛОН УЛСЫН АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН (IILF)” БОЛОН НЭХМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
603

Арга хэмжээний нэр: “India International Leather Fair (IILF) ”- арьс ширэн бүтээгдэхүүний 23 дахь удаагийн үзэсгэлэн

“Textiles India“ – нэхмэл бүтээгдэхүүний 2 дох удаагийн үзэсгэлэн

Хаана: Netaji цэнгэлдэх хүрээлэн, Колката хот, Энэтхэг улс

Хэзээ: 2018 оны 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд

Зохион байгуулагч: Энэтхэг Улсын Худалдаа Дэмжих Байгууллага (ITPO)

Арга хэмжээний товч мэдээлэл: Тус үзэсгэлэнд арьс ширэн болон нэхмэл бүтээгдэхүүн, гар аргаар үйлдвэрлэсэн нэхмэл эдлэл, торго болон тааран бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгчид, экспортлогчид оролцон дэлхийн загварын чиг хандлага, загвар, дизайн, өнгөний хамгийн сүүлийн үеийн сонголтуудыг танилцуулах бөгөөд Энэтхэг улсын болон олон улсын худалдан авагчид эдгээр шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцан тухайн салбарын түүхий эд, боловсруулалтын химийн бодис, машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийн үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоох боломжтой юм. Өнгөрсөн удаагийн үзэсгэлэнд Европ, Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Япон болон бусад орнуудын худалдан авагчид зочилсон байна.

Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү. http://indiantradefair.com/iilf/.

ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР