“МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
1153

Монголын үндэсний их баяр цагаан сартай холбогдуулан Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлж, иргэд худалдан авагч нарт хүргэх зорилгоор “МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” үзэсгэлэн худалдаа 2018.02.05-наас 15-ны хооронд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдах гэж байна.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд тус дүүргийн харъяа үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцох бүрэн боломжтой.

Үзэсгэлэн худалдааны бүртгэл 2018.01.31-ний өдөр хүртэл үргэлжлэх тул жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ ТА БҮХЭН АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Үзэсгэлэн худалдааны нэр: “МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Үзэсгэлэн худалдаа болох газар: Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Талбайн түрээс :

  • Дотор талбай – ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
  • Гадна талбайн түрээс – 1 ӨДРИЙН 5 000₮

Бүртгэл: 2018.01.31 хүртэл Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв дээр бүртгэнэ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогсдын бүрдүүлэх материал:

  • Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, ААН бол аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Бүтээгдэхүүний үнийн санал
  • Хан-Уул дүүргийн харъяат байх

ЖИЧ: Үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, аж ахуй нэгжүүд 2018.02.01-02 –ны өдөр Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв дээр ирж ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА.

Харилцах утас : 7000-7012, 88105485