“БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХАНДЛАГА” СУРГАЛТАД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

0
105

МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи “БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХАНДЛАГА” сургалтыг 2018.02.09-ны 10:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТА МАНАЙ СУРГАЛТАД СУРАЛЦСАНААР ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ:

  • Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарвал зохих чухал асуудлуудыг нийгмийн өнөөгийн нөхцөлд тулгуурлан тайлбарлаж, хэрхэн ажиллах талаар шинэлэг ойлголт олгоно
  • Хүний хөгжлийн онолын үндэс, сэтгэлзүйн ойлголтод тулгуурлан харилцаанд тулгардаг асуудлын мөн чанарыг ойлгож хүнтэй ажиллах арга барилаа сайжруулна
  • Хүний хандлагад нөлөөлөх хүчин зүйлийг таньж мэдсэнээр харилцаагаа үр нөлөөтэй байлгаж сурна
  • Бүтээмжтэй хүний нөөцийн талаар ойлголттой болж, бүтээмжгүй ажилтнаа таних аргад суралцана

Хичээл заах багш: А.ЭНХЦЭЦЭГ – “Хүмүүнлэг, нийгмийн ухааны менежментийн академи” ТББ Захирал

Хичээл заах багш: КОНСТАНТИН МАЛОМУЖ
Олон улсын ABLE International ассиоциацийн албан ёсны төлөөлөгч

Сургалтын агуулга:

  • Орчин үеийн нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтүүд ба насны ангилал
  • Хүний хөгжлийн 5 талт суурь, сэдэлжүүлэлт
  • Асуудал үүсгэгч асуудал
  • Ажилтнаа үнэлэх шалгуур, хэн бидэнд хэрэгтэй вэ?

Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо хязгаартай тул сургалтын төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн “ОВОГ НЭР” болон “HR СУРГАЛТ” гэж бичихийг онцгойлон анхааруулъя.

  • Сургалтын төлбөр – 30 000 төгрөг
  • Хүлээн авагч ХААН банк – 511 200 31 24 /MNT/
  • Хүлээн авагч Худалдаа хөгжлийн банк – 499 008 716 /MNT/
  • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
Утас: (976)-11-324258, 99278734, 88000628
Цахим шуудан: training@mongolchamber.mn

Эх сурвалж : http://www.mongolchamber.mn/mn/eventDetail/821?type=0

Хариу бичих

Та сэтгэгдэл үлдээнэ үү
Та нэрээ оруулна уу!