“ТОРГОНЫ ЗАМ – 2018” ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ …

0
297

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2007 оноос эхлэн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор “Silk Road” буюу “Торгоны зам” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн “Торгоны зам-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 17.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдах гэж байна. Иймд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулалтын номинациудад нэр дэвшүүлэхийг урьж байна.

(Жич: номинацид материал ирүүлэх байгууллага, хувь хүн нь өөрөө болон бусдыг нэр дэвшүүлэх боломжтой).
“Торгоны зам – 2018” арга хэмжээг дараах номинациудаар шалгаруулна. Үүнд:

1. Гадаадын хөрөнгө оруулалттай  аж ахуй нэгж, байгууллага:

1.1 Монгол улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын   хөрөнгө оруулагч
1.2 Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэгч хөрөнгө оруулагч
1.3 Ногоон хөрөнгө оруулагч
1.4 Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч
1.5 Компанийн сайн засаглалыг амжилттай хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагч
1.6 Дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч

2. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн номинаци:

2.1 Ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг бий болгох зэргээр нийгмийн хөгжлийг хангахад хамгийн их үр дүнтэй ажиллаж байгаа
2.2 Ногоон эдийн засаг, ногоон бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн их үр дүн, өгөөжтэй ажиллаж байгаа
2.3 Төр хувийн хэвшлийн харилцан яриа,түншлэлийн (PPD, РРP) механизм, Country Ownership зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж буй

3. Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хувь хүмүүсийн номинаци

Дээрхи номинациудын шалгуур үзүүлэлтүүдийг хавсаргав.

Хавсралт: Шалгуур үзүүлэлт

Анхаарах зүйлс:

1. Өөрийн сонгосон  номинацийн дагуу 2016-2017 онуудад хийсэн ажлаа дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийн дагуу товч тайлагнах (5 хуудсаас илүүгүй байх)
2. Хэрэв нэгээс дээш номинацид нэр дэвшүүлж байгаа бол номинаци тус бүрийн үзүүлэлтийн дагуу  тайлангаа ирүүлэх
3. Ямар номинацид хэнийг дэвшүүлж байгаа талаарх мэдээллийг агуулсан /Овог нэр, албан тушаал, утас, цахим шуудан/ албан тоотыг  ирүүлэх
4. Компанийн товч танилцуулгыг материалын өмнө нь оруулах
5. Материалыг монгол хэл дээр ирүүлэх бөгөөд хамааралгүй мэдээлэл бичих, материал хавсаргахгүй байх

Тус шагналын шалгаруулалтын материалыг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд материалыг файл /MS Word форматтай/ хэлбэрээр foreignrelations@mongolchamber.mn, khosbayar.ts@mongolchamber.mn хаяг руу илгээх болон хэвлэмэл байдлаар МҮХАҮТ-ын 405 тоот өрөөнд авчирч өгнө үү.

МҮХАҮТ, Гадаад харилцаа, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газар
Утас: 11-312501
Гар утас: 99109919, 99077781, 89918969
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn, khosbayar.ts@mongolchamber.mn

Эх сурвалж : http://www.mongolchamber.mn/mn/eventDetail/804?type=0