БИЗНЕС ИНКУБАЦЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

0
543

2014 оны 06 сарын 06-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сүлжээ бий болгох, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийхэд туслах, үйлдвэрлэл үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн түрээсийн хөнгөлөлт үзүүлэх, мэргэшсэн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвүүдийн уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалт, ярилцлагад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн сонгон шалгаруулалтад тэнцэж бизнес инкубатор төвөөр үйл ажиллагаа явуулах 19 байгууллага, түүний 60 бойжигч, 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд оролцож бизнес инкубацийн үйлчилгээний талаар санал солилцож, мэдээлэл зөвлөгөө авсан байна.