Нийслэл болон дүүргийн “Цасны баяр” боллоо

0
771

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд, цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын “Янзага” зусланд 2018.02.26-ны өдөр боллоо. Өнгөрсөн жил 5000-6000 хүн цасны баярын үйл ажиллагаанд оролцож байсан. Энэ жил 10000 гаруй хүн цасны баярт хүрэлцэн иржээ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асааж албан ёсоор нээсэн байна.

Хан-Уул дүүрэг энэ үеэр “Цасны баяр”-аа хийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан.  Манай Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон өдөрлөгийн спортын тэмцээн уралдаанд идэвх санаачлагатай оролцож, амралтын нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүллээ.

Арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргээс хэрэгжүүлж буй “Хоггүй Хан-Уул – Эко дүүрэг” урианы үр дүн тодоос тод олны анхаарлыг татаж байлаа.