ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

0
628

Монгол улсад анх удаа хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Петровис, Хасбанк, Капитал банк, Макс групп, Энержи ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос эхлэн Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

2018 онд Органик монгол хөтөлбөрөөс байгаль орчинд ээлтэй, органик газар тариалан эрхлэгч, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зорилго бүхий төслийн шалгаруулалтыг ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ аймгуудад зарлаад байна.

Төсөл хүлээж авах хугацаа: 2018 оны 4 сарын 10 хүртэл Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын байр

Илүү дэлгэрэнгүйг http://www.mongolchamber.mn/mn/newsDetail/822

https://www.xacbank.mn/product/29

Харилцах хаяг:
Утас: 11-329167
Дархан-Уул аймаг дахь ХАҮТ – 70373194
Сэлэнгэ аймаг дахь ХАҮТ – 91112656
Төв аймаг дахь ХАҮТ – 70272727