МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи “ЛОГИСТИК, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГА” сургалтыг зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ТА МАНАЙ СУРГАЛТАД СУРАЛЦСАНААР ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ:
- Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх
- Нийлүүлэлтийн үе шат бүрт тээвэр зуучлалын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх
- Олон улсын худалдаа, тээврийн салбарт тулгарч байгаа логистикийн саад бэрхшээлүүдийг ойлгон шийдвэрлэхэд бизнес эрхлэгч нарт туслахад чиглэгдэнэ.
Хичээл заах багш: Ж.ГАНЧИМЭГ Доктор, Дэд профессор ШУТИС, Бизнесийн Ахисан Түвшний сургуулийн профессор
Сургалтын агуулга:
- Тээврийн логистик
- Олон улсын тээвэр, тээврийн нөхцөлүүд, тээвэр зуучлал
- Худалдааны логистик
- Нөөцийн удирдлага, хадгалалт, түгээлт
Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо хязгаартай тул сургалтын төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн “ОВОГ НЭР” болон “ЛОГИСТИК СУРГАЛТ” гэж бичихийг онцгойлон анхааруулъя.
- Сургалтын төлбөр – 30 000 төгрөг
- Хүлээн авагч ХААН банк – 511 2169 997 /MNT/
- Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
Утас: (976)-11-324258, 99278734, 88000628
Цахим шуудан: training@mongolchamber.mn