Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо.

0
515

Хан-уул дүүргийн ЖДҮДТөв “Могол ноос” ХХК-тай хамтран ноосоор нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудын уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөд тулгардаг асуудлуудаа харилцан ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, өөрсдийн үйлдвэрлэлдээ Монгол малын ноос ноолуураар дотооддоо шинээр үйлдвэрлэгдэж байгаа утсыг авч хэрэглэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, түүний үнэ ханш, бусад асуудлаар хэлэлцсэн нь тус уулзалтыг үр дүнтэй болгосон юм.
Уулзалтанд “Могол ноос” ХХК өөрийн үйлдвэрлэж байгаа ноосон ноолууран утасныхаа чанар, үзүүлэлт үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийлээ.

Хаяг: Хан-Уул дүүрэг Засаг даргын тамгын газрын хуучин байр 206 тоот
Утас: 96151532, 70007012
Е-мэйл: khanuuljdud@yahoo.com