“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОРОЛЦООРОЙ …

0
121

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа 2018.03.06-наас 08-ны өдрүүдэд талбайн түрээсгүй явагдах гэж байна.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа нь Улаанбаатарт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтыг хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжин үе шаттайгаар нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах гол зорилтыг агуулж байна.

Иймд энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр хамрагдах боломжтой.

Бүртгэл:

  • Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн байр /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байр, 2-р давхар, “Нийслэл-ЖДҮ” үзэсгэлэнгийн танхимд/
  • 03.12-ноос эхлэн 2018.04.02-ны хооронд бүргэнэ
  • Оролцогч гэрээ байгуулах

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Хувь хүний иргэний үнэмлэхний хуулбар
  • Байгууллага, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга

Хугацаа, байршил:

  • 04.06, 07, 08-ны өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдана.

Төлбөр, тооцоо:

  • Талбайн түрээс байхгүй
  • Бүртгэлийн хураамж 20 000/хорин мянга/ төгрөг

Тайлбар: