Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтандаа урьж байна …

0
101

Банк санхүүгийн академиас зохион байгуулж буй Компанийн засаглалын гэрчилгээ сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Тус академи нь 2014 оноос Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтанд хамрагдсанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй.

Хичээлийн агуулга нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд шилдэг экспертүүд танд сургалт орох болно.

Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл feedback@bfa.mn хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.

Танд амжилт хүсье.

Сургалтын алба,
Банк санхүүгийн академи
Эх сурвалж: http://bfa.mn/trainin…/72-suggested/513-corporate-governance