“BAZAAR BERLIN 2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
499

МҮХАҮТ-аас Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах,  экспортыг дэмжих,  экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Bazaar Berlin 2018” үзэсгэлэнд 6 дахь жилдээ бизнес эрхлэгчдийн групп зохион байгуулан оролцох гэж байгаа тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

“Bazaar Berlin 2018” Олон улсын үзэсгэлэн худалдаа нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ий өдрүүдэд зохион байгуулагдах ба жил бүрийн 11 сард дэлхийн 60 гаруй улс орны 500 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар оролцдог байна.  Уг үзэсгэлэнд та бүхэн үзэж сонирхохоор /visitor/, эсвэл үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн 2 төрлөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн үзэж сонирхохоор  бүртгүүлсэн оролцогч үзэсгэлэнд оролцохдоо өдрийн 9.50 евроны хураамж төлнө.

Үзэсгэлэнгийн төрөл:

  • Хувцас;
  • Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн /гар аргаар нэхсэн/;
  • Гоёл чимэглэл;
  • Арьс, ширэн бүтээгдэхүүн;
  • Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн;
  • Эрүүл хүнсний бүтээгдэхүүн;
  • Хивс хивсэнцэр;
  • Үндэсний хэв маягтай бүтээгдэхүүн;
  • Керамик, шилэн эдлэлүүд;
  • Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн;
  • Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг;
  • Гэрийн болон чимэглэлийн текстиль;

Үзэсгэлэнд оролцогчийн бүртгэлийн хугацаа  2018 оны 4-р сарын 25-нд дуусна.

/Жич: Шенгений  виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, урьдчилсан зардал болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар тодруулна уу/.

Хавсралт:

  1. Bazaar Berlin application form 2018
  2. Визний бүрдүүлэх материалын жагсаалт
  3. Зардлын урьдчилсан мэдээлэл

Хариуцсан ажилтан:
МҮХАҮТ, Харилцаа хамтын ажиллагааны газар. Л.Уянга

Утас: 314000,99010174
Факс: 324620
Цахим шуудан: sme@mongolchamber.mn