«ОХУ БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД» СЭДЭВТ БИЗНЕС-ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОН ЯЛАЛТЫН БАЯРЫН 73 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ААН, БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

0
706

МҮХАҮТ , ОХУ-ын Буриад улсын засгийн газар, Буриадын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай  хамтран  “Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулган”-ыг 2018 оны 05-р сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар  дараах салбар хуралдаанууд болно.

  1. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолбор:
  • Хөдөө аж ахуйн эзэмшил газрын түрээс
  • Үржлийн мал аж ахуй
  • Бүгд Найрамдах Буриад Улс дахь усжуулалтын төслүүд
  • Бүгд Найрамдах Буриад Улсаас Монгол улсад суулгац нийлүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх
  1. Аж үйлдвэрийн цогцолбор:
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн
  1. Эрдэс-түүхий эдийн цогцолбор
    4. Тээвэр зуучийн цогцолбор
    5. Аялал жуулчлалын салбар
    6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар
    7. Байгаль орчны салбар
    8. Бусад
  • Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэр дээр компани байгуулах
  • Бүгд Найрамдах Буриад Улсад түншүүд эрж олох
  • Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүнээ борлуулах
  • Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүн экспортлох үйлдвэрлэх үйлдвэрийн газрууд байгуулах талаар танилцуулга

Иймд дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ААН, Бизнес эрхлэгч  та бүхнийг урьж байна.

Тус хуралд оролцогч нар Ялалтын баярын 73 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.

Бүртгэлийн тоо хязгаартай

Бүртгэл дуусах хугацаа: 2018 оны 04-р сарын 27-ны 15.00

Хавсралт: Зардлын мэдээлэлБуриад бизнес эрхлэгчдийн жагсаалтАНКЕТАПРОГРАММА

Бүртгүүлэхдээ тус анкетыг заавал бөглөж cooperation@mongolchamber.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 11-312371, 99107371, 99017740, 99915000
Цахим шуудан: cooperation@mongolchamber.mn