“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ – 2018” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

0
784

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан эдийн засаг бизнес, хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ  2018 оны 5 дугаар сарын 17-20 хооронд “Мишээл Экспо” төвд  зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудаас оролцохоор мэдэгдээд байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод тавих шаардлага:

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын болон үндэсний чанарын стандартыг нэвтрүүлсэн байх,
  • Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх,
  • Шинэ технологи, дэвшилтэт техникийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байх,
  • Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх,
  • Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогийг харуулсан, олон нийтэд сурталчлах боломжит арга хэрэгслээр павилионы тохижилтоо хийх,

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод олгох боломж:

  • Үзэсгэлэн худалдааны үеэр төрөл бүрийн ивэнт зохион байгуулах,
  • Хямдралтай, бэлэгтэй, сугалаатай, урамшуулалтай, амталгаат худалдаа зохион байгуулах,
  • Бусад орноос оролцож буй компанитай хамтын ажиллагаа тогтоож, гэрээ байгуулах
  • Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд нь Мишээл ЭКСПО төвийн 2 давхрын сургалтын өрөөнд  дараах сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнд:
Хугацаа Цаг Сургалтын нэр Сургагч багш
 

2018 оны 5-р сарын 18-ны өдөр

10.00 – 11.00 “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь” Н.Батдорж

МОУҮАрбитрын мэргэжилтэн

12.00 – 13.00 ”Сав баглаа боодол” Жайка ОУБ-ын эксперт Такуми Масуда
14.00 – 15.00 “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт” Д.Ууганбаатар

МҮХАҮТ-ын мэргэжилтэн

16.00 – 17.00 “21-р зууны бизнес модел” Б.Саруулбаяр

МҮХАҮТ-ын мэргэжилтэн

Иймд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож, бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг урьж байна.

Үзэсгэлэнд оролцох журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бүртгэл: 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл