2017 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ТАНИЛЦАХ АЯН – АЙ ТИ ЗОН ХХК

0
493

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх, B2B уулзалтыг зохион байгуулах зэргээр “Энтрепренерийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаад “2017 Оны Ази номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны алтан цом”-ыг хүртсэн АЙ ТИ ЗОН ХХК-ын үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 2-ны 10 цагт зохион байгуулах тул оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд бүртгүүлэн идэвхтэй оролцоно уу.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 30
Бүртгэлийн хураамж: Хураамжгүй
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Хүний тоо: 1 компаниас 1-2 хүн
Цугларах газар: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Анун тавилгын үйлдвэрийн замын эсрэг талд байрлах ТВ5 телевизийн байр, 2 давхарт

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

  • 09.50 – Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Анун тавилгын үйлдвэрийн замын эсрэг талд байрлах ТВ5 телевизийн байр, 2 давхарт
  • 10:00 – Зочдыг угтах
  • 10:10 – Ай Ти Зон ХХК-ийн төлөөлөл үг хэлнэ.
  • 10:15 – МҮХАҮТ-ын төлөөлөл үг хэлнэ.
  • 10:20 – Ай Ти Зон ХХК-ийн танилцуулга
  • 10:30 – Ай Ти Зон ХХК-ийн хэрэгжүүлсэн төслүүдийн танилцуулга
  • 11:00 – Ай Ти Зон ХХК-ийн бүтээсэн програм хангамжийн бүтээгдэхүүн, шийдлүүдийн танилцуулга
  • 12:00 – Хаалт

Холбоо барих: +976-70109090, 99107440
Цахим шуудан: membership@mongolchamber.mn