“Цагаан сар бэлэг дурсгал, хувцас-2015”

0
1240

“Мишээл групп”ХХК-аас зохион байгуулдаг “Цагаан сар бэлэг дурсгал, хувцас-2015”өргөтгөсөн худалдааг10 дахь жилдээ 2015.02.09-нөөс 2015.02.13-нд “Мишээл Экспо”
төвийн үзэсгэлэнгийн танхимд5 өдрийн турш зохион байгуулагдана.

ЗОРИЛГО:

Энэхүү үзэсгэлэнгээр дотоодын жижиг дунд үйлдвэрийн салбарт үйл
ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн
үйл ажиллагааг дэмжиж, олон нийтэд сурталчлан таниулахаар Монгол түмний
уламжлалт “Цагаан Сар”-ын баярыг угтан нийт 130 гаруй
хувь хүн болон албан байгууллагын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн
үнээр, агуулахын үнээр хэрэглэгчдэдээ нэг дороос худалдан авах өргөн
боломжийг олгох зорилготой юм.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА:

Албан байгууллага болон хувь хүмүүс

  • Үндэсний хувцас /дээл, хүрэм, малгай, бүс/
  • Үнэт эдлэл /алт мөнгөн эдлэл, хөөрөг даалин, эмээл  хазаар/
  • Ноос ноолууран бүтээгдэхүүнээр хийсэн бүх төрлийн бүтээгдэхүүн
  • Арьс ширэн бүтээгдэхүүнээр хийсэн бүх төрлийн бүтээгдэхүүн
  • Монгол бэлэг дурсгалын зүйлс
  • Импортын чанарын шаардлага хангасан бэлэг дурсгалын зүйлс

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ:Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй
албан байгууллага, иргэдийн хүсэлтийг 2015 оны 01-р сарын 14-нөөс 02-р
сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдэд 09-18 цагт“Мишээл
групп” ХХК-ний 3 давхрын маркетингийн өрөөнд  хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

Албан байгууллага:

  • Хүсэлт гаргасан өргөдөл
  • Байгууллагын танилцуулга
  • Борлуулах бараа бүтээгдэхүүний зураг, үнэ
  • Холбоо барих менежерийн утасны дугаар

Хувь хүн:

  • Хүсэлт гаргасан өргөдөл
  • Борлуулах бараа бүтээгдэхүүний зураг, үнэ, гарал үүслийн бичиг, мэргэжлийн хяналтийн бичиг гэх мэт.
  • Холбоо барих иргэний утасны дугаар

ГЭРЭЭ ХИЙГДЭХ ХУГАЦАА:2015 оны 02-р сарын 05-наас 02-р сарын 08-ны өдрүүдэд Мишээл экспо төвөөс утасдаж гэрээ байгуулахыг мэдэгдэнэ.

ҮНЭ: 1м2 талбайн үнэ 55000 төгрөг. Энэ үнэ нь үзэсгэлэнгийн турш дахь үнэ болно.

ТАЛБАЙН ХЭМЖЭЭ: Үзэсгэлэнгийн павильон нь 3м2, 4,5м2 6м2, 9м2 хэмжээтэй байна.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

АЛТАН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 18м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
  • Үзэсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр болох VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 1 өдрийн эрх олгоно /*тохиромж
  • той цагуудад/
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим,
    лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн
    материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
  •  
  • 2016 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2016 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

МӨНГӨН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 12м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • 2016 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно

2016 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

эх сурвалж:http://www.misheelgroup.mn