ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

0
79

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 15-ны сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид батламжаа гардан авлаа.

Энэ удаагийн сургалтанд Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хороонд үйлдвэрлэл эрхэлдэг “ГҮҮД НЭЙБОРС” Олон Улсын төрийн бус байгууллага, ОНХХ-ийн төсөл, хөтөлбөрт хамрагддаг, 10 иргэн оролцож,  бизнесээ эхлүүлэх мэдлэг мэдээллээр хангагдлаа.

Манай төвөөс зохион байгуулдаг энэхүү сургалт нь зөвхөн өөрийгөө хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх хүсэлтэй байгаа үйлдвэр эрхлэгч хүн бүхэнд зориулагдан үнэ төлбөргүй явагддаг тул сонирхосон хүн бүхэн хамрагдах бүрэн боломжтой.

ТАНД БИЗНЕСЭЭ ЗӨВ ЦЭГЭЭС ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ …