ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХАВРЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦООРОЙ

0
124

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Монгол улс дахь Олон Улсын Эмэгтэйчүүдийн нийгэмлэг хамтран “Spring fair” сургалт семинар, үзэсгэлэн худалдаа, хөгжөөнт арга хэмжээ хосолсон 2 өдрийн цогц арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ нь МҮХАҮТ-ын Их Танхимд 11:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд тус арга хэмжээнээс олох орлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжихэд зарцуулах юм.

Та бүхнийг бидэнтэй нэгдэж, сургалт семинар, үзэсгэлэн худалдаанд оролцон, төрөл бүрийн хөгжөөнт арга хэмжээнд бяцхан үрсээ хамруулан 2 өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.

Хэрэв та бизнес эрхлэгч эмэгтэй бол үзэсгэлэн худалдаанд оролцон бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Ширээ болон стендний тоо хязгаартай тул эхэнд бүртгүүлсэн 20 бүртгэлийг хүлээн авна.

Утас: 99994955

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.mongolchamber.mn/mn/eventDetail/988