“ХАЙЛААР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТӨВ”-Д БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

0
211

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн Буйр аймгийн Хайлаар хотод байгуулсан “Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “МОНГОЛ БРЕНД” борлуулалтын цэгт бүтээгдэхүүнээ борлуулах үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэж байна.

Худалдааны төвийн онцлог:

  • Нийт 1200 м2 талбайтай.
  • Хайлаар хотын худалдааны төв цэгт байршилтай.
  • Реклам, сурталчилгааг тасралтгүй хийнэ.
  • Өөрсдийн лангуугаа бүтээгдэхүүний онцлогтоо тохируулан өөрсдөө тохижуулах бүрэн боломжтой.
  • Талбайн түрээсгүй. Урсгал зардал буюу лифт, цэвэрлэгээ, тог, цахилгааны төлбөр: Өдрийн 1 м2 – 2,5 юань.
  • Борлуулалтын цэгт зөвхөн Монгол бараа борлуулна.
  • Борлуулалтын төвд ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулахгүй.
  • Үйлдвэрийн үнээр борлуулалт хийнэ.

Жич: Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй үйлдвэрлэл эрхлэгч байна. Бүртгүүлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгч Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд ирж бүртгүүлнэ үү?

Утас: 7000-7012