“АЖЛЫН БАЙРНЫ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

0
636

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран “Ажлыг байрны эрүүл мэнд” сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад “Аму үр тариа, Хоол заслын төв”-ийн уламжлалтын эмч Г.Балжинням оролцож “Эслэг-Зөв хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулж, судас оношилгоо хийн, үнэ төлбөргүй зөвөлгөө мэдээлэл өгсөн.

Сургалтад нийт 9 албан хаагч хамрагдаж, “Эрүүл зөв хооллолт”-ийн мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.