“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД…” СЭДЭВТ ОЁДОЛ, ЭСГҮҮРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ БОЛНО.

0
862

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт аяныг салбар, салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд аяны зорилго нь: Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.


Энэ удаагийн уулзалт oёдол эсгүүр, бөс бараа, ноос ноолуур, эсгий сүлжмэл үслэг эдлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгуулагдах бөгөөд уулзалтад дүүргийн татварын хэлтэс, хас банкны мэргэжилтнүүд оролцох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.


Хугацаа: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11:00 – 13:00 цагт болно.
Хаана: ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Сургалтын танхим”-д болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7000-7012, 8672-6086.