“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯНЫ ХҮРЭЭНД

0
125

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05/323 дугаар албан бичгийн дагуу “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд зохион байгуулагдсан хөл газрын ургамлыг хадах, тайрах, цэвэрлэх ажилд манай төвийн бүх албан хаагчид идэвхтэй оролцлоо.


Уг аяны хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас 12 цаг 30 минутын хооронд “Касс Таун” ХХК-ийн урд хэсгээс Яармагийн гүүрний уулзвар хүртэлх 100 метр талбайн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэж нийт 5-н шуудай хог хаягдал ачуулж ажиллаа.