ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ӨГӨӨМӨР ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

0
100

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/175 дугаар “Хамтран ажиллах тухай” захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дүүргийн 14 дүгээр хороотой “Хамтын ажиллагаа”-ны хүрээнд “ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” уриатай “ӨГӨӨМӨР ӨДӨР” арга хэмжээг 2018 оны 07дугаар сарын 06-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд 14 дүгээр хорооны 59 дүгээр сургуулийн хичээлийн 1-р байрны урд байрлах “Сагсан бөмбөг”-ийн талбайд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд: Хуучин хувцас, гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, цүнх, гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэрэг бараа, эд зүйлсийг солилцох, бэлэглэх боломжтой.