Экспортыг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

0
202

ХҮНИЙ ХӨГЖИЛ СУДАЛГАА СУРГАЛТЫН ТӨВ “ЭКСПОРТЫН ТӨСӨЛ”
Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Гадаад худалдааны ерөнхий мэдлэг” олгох сургалт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Олон улсын худалдааны үндсэн ойлголт, олон талт худалдааны хэлэлцээр, худалдах, худалдан авалтын гэрээ, түүний агуулга, инкотермсийн мөн чанар сэдвээр Олон улсын худалдааны зөвлөх Г.Энхтүвшин, бизнесийн стратеги, зах зээлийн судалгаа сэдвээр ШУТИС, БуХС-ийн багш Ж.Хишигсайхан нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд сургалтанд нийт 20 гаруй албан хаагч, хувиараа аж ахуй эрхлэгч иргэд хамрагдаж гадаад худалдааны ерөнхий мэдлэг мэдээллээ дээшлүүллээ.