ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

0
112

http://smefund.gov.mn/upload/file/

Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авна. Жилийн 3%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай, 50 саяас-2 тэрбум хүртэлх төгрөг Хугацаа: 2018.07.30-2018.08.03-ны 17 цаг 30 минут Хаяг байршил: Улаанбаатар хот, БЗД, Засгийн газрын IX байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 102 тоот Утас: 51263028 62263028 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан.

Төсөлд тавигдах шаардлага 1. Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна. 2. Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана: 2.1.төслийн товч агуулга; 2.2.иргэн, хуулийн этгээдийн нэр; 2.3.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил; 2.4.нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ; 2.5.үйлчилгээ, үйлдвэрлэл болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл; 2.6.жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь; 2.7.одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл. 3. Үйлдвэрлэл, үйлчилгээ үйл ажиллагааны талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана: 3.1.үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн ажиллагаа; 3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт; 3.3.түүхий эдийн нөөц; 3.4.үйлдвэрлэлийн хүчин чадал. 4. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана: 4.1.удирдлагын бүтэц, орон тоо; 4.2.ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар; 4.3.шинээр бий болгох ажлын байрны тоо. 5. Зах зээлийн судалгаанд дараахь мэдээллийг тусгана: 5.1.зах зээлийн төлөв байдал /SWOT шинжилгээ/; 5.2.хэрэглэгчдийн тодорхойлолт. 6. Эдийн засгийн тооцоонд дараахь мэдээллийг тусгана: 6.1.үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого; 6.2.борлуулалтын орлогын тооцоо; 6.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо; 6.4.бүтээгдэхүүний өртгийн тооцоо; 6.5.төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө; 6.6.үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо; 6.7.төслийн өгөөж, өртгийн тооцоо; 6.8.төслийн эрсдлийн удирдлагын тооцоо, даатгалд хамрагдах тооцоо; 6.9 байгаль орчинд ээлтэй болон хор хөнөөлгүй, үйлдвэрлэл явуулах тооцоо 7. Дүгнэлтэд энэ журмын 4-6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана. 8. Төсөлд дараахь материалыг хавсаргана: 8.1.иргэний баримт бичгийн хуулбар, сум, хорооны тодорхойлолт; 8.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 8.3.тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг; 8.4.зээлийн эргэн төлөлтийн хуваарь; 8.5.барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 8.6.үйлдвэрлэх болон худалдах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, зураг; 8.7.зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт/; 8.8.сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан; 8.9.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ, тодорхойлолт; 8.10.нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолт; 8.11.зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл; 8.12.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өртэй эсэх тодорхойлолт; 8.13.харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолт.