“АХМАДУУДЫН БҮТЭЭЛ” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО.

0
30

Нийслэлийн ахмадын байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой, Хан-Уул дүүргийн Ахмадын хороо байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “АХМАДУУДЫН БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн худалдааг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо “АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ”-д зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, ажилтан албан хаагчид болон Хан-Уул дүүргийн 1, 2, 6, 8, 11, 16 дугаар хорооны Ахмад настан, иргэд олон нийт идэвхтэй оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо болон Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам нар үг хэлэн, “АХМАДУУДЫН БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн худалдааны ач холбогдлыг танилцуулж, өргөн олныг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү үзэсгэлэнд идэвхтэй оролцсон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ахмад настнуудын дунд шагналт байр эзлүүлэн Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам нар “Талархал”-ын хуудас мөнгөн шагналыг  гардууллаа. Үүнд: 1-р байрт Д.Эрдэнэбат /8-р хороо/, 2-р байрт Ж.Цэцэгмаа /11-р хороо/, 3-р байрт Ж.Пүрэвдорж /8-р хороо/, Г.Дунгаамаа /8-р хороо/, Л.Төмөр /16-р хороо/, Тусгай байрт С.Чимэгбаяр /16-р хороо/, З.Бумбаахүү /1-р хороо/ тус тус шалгарч нийт 7 ахмад настан шалгарсан.

“АХМАДУУДЫН БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн худалдаанд ороцсон ахмад настнууд болон сонирхогч иргэдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс эрхлэн гаргадаг “Хан-Уулд ҮЙЛДВЭРЛЭВ” сэтгүүл болон жижиг дунд бизнэс эрхлэгчдэд зориулсан “ТӨСӨЛ БИЧИХ ЗААВАР” гарын авлага, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн танилцуулгыг тараан төвийн дарга Н.Дорждулам болон ажилтан албан хаагч нар мэргэжил, арга зүйн зөвөлгөө  өгч.ажиллаа.

 

 

Үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт ахмадууддаа талархал илэрхийлж

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.