Туул гол бүхэлдээ бохирджээ

0
689

Монголчуудын хүн амын 60 хувийг ундны усаар хангадаг Туул гол бүхэлдээ бохирджээ. Нийт 700 гаруй км үргэлжлэх Туул гол дунд зэргийн бохирдолтой буюу С үнэлгээтэй гарсан байна. Харин Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх болон Төв аймгийн Заамар сум орчимд хамгийн их бохирдолтой буюу F үнэлгээтэй гарсан бол хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас урсах хэсэг нь 69 оноо буюу “+B” /сайн/ үнэлгээтэй гарсан нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогджээ.

БОАЖЯ болон Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хамтран Туул голын сав газрын нэгдсэн үнэлгээний карт гаргасан нь энэ юм. Тодруулбал, мэргэжилтнүүд Туул голын сав газрын усны чанар, нөөцийг 0-1000 хүртэлх оноогоор буюу “A” “B” “C” “D” “F” гэж зургаа ангилсан аж.