ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

0
77

/2019.04.03/

           Хан-Уул дүүргийн Жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олон бид 2019 оны ээлжит сургалтандаа хамрагдаж, өөрсдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллээ дээшлүүлж ажиллав.

Энэ удаагийн сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Зөрчлийн тухай хууль” сэдвийн хүрээнд зохион байгуулж, манай төвийн дарга, 8 мэргэжилтэн идэвхтэй оролцов.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн багш Б.Номиндарь багш удирдаж, сургалтаар Зөрчил гэж юуг ойлгох, зөрчлийн тухай хуулиар ямар үйлдэл, эс үйлдэхийг шийдвэрлэх, хуулийн хөөн хэлэлцэх хугацаа, зөрчлийн зарчим, төрөл, зөрчлийн шинж, хууль зүйн уялдаа холбоо зэрэг агуулгын хүрээнд болж, бодит жишээн дээр тайлбар, хариулт өгч байсан нь ач холбогдолтой, анхаарал татсан боллоо.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс үзүүлж буй үйлчилгээ

1. Хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар захиалгат судалгаа хийх
2. Тус хүрээлэнд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар сонирхогч иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх
3. Хууль зүйн номын сангаар үйлчлэх
4. Номын худалдааны цэгээр үйлчлэх
5. “Хууль зүйн мэдээ” сонин, ”Хууль зүйн мэдээлэл”, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл эрхлэн гаргаж хууль эрх зүйн чиглэлийн мэдээ, мэдээлэл түгээх
6. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn сайтаар хууль тогтоомж, эрх зүйн актыг олон нийтэд түгээх
7. Хууль тогтоомж, эрх зүйн актын эмхтгэл, гарын авлага хэвлэх, бусад ном, гарын авлага хэвлэх
8. Эрх зүйч, хуульч, хуулийн байгууллагын ажилтнуудад захиалгаар сэдэвчилсэн болон бусад сургалт зохион байгуулах
9. Уулзалтын танхим, хурлын заал түрээслүүлэх