4 дүгээр сарын “B2B Networking” уулзалтад урьж байна

0
498

Бизнес эрхлэгчдийн дунд бизнесийн амьд холбоо үүсгэж, хамтран
ажиллахад хувь нэмэр болохуйц санал бодлоо хуваалцах платформ бий болгох,
гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бизнесийн таатай орчинг бий болгох
талаар төр, засгийн байгууллагуудад нэгдсэн санал хүргүүлэх зорилгоор
МҮХАҮТанхим, Монголын бизнес мэдээллийн сан хамтран сар бүр
“Бизнес-2-Бизнес” (B2B Networking) уулзалтыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн уулзалтаар Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээр, татварын орчин, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг бусад
сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцах ба уулзалт 4 дүгээр сарын 24-ны Баасан
гарагийн 16.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болно.

Оролцогчдын тоо заалны багтаамж, суудлаас хамааран хязгаартай
тул хавсралтаар хүргүүлж буй урьдчилсан хөтөлбөртэй танилцаад Та 4 дүгээр сарын
22-ны дотор доорх хаягаар амжиж бүртгүүлнэ үү.

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар
Утас: +976-11-324394, 313411, 99995095, 96867646
Цахим шуудан: membership@mongolchamber.mn,
barcode@mongolchamber.mn