Инновацийн буюу технологийн өөрчлөлтөөр эдийн засгаа өсгөнө

0
486

Мэдлэгт суурилсан эдийн засгаа хөгжүүлэх,
инноваци дээр тулгуурласан бодит ажлуудыг бизнесийн байгууллагуудад
танилцуулах, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл технологийн тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТанхимын Удирдах зөвлөлийн
дарга Б. Лхагважав, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар
хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээний үеэр
талууд эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь орчин үед инноваци, засаглал,
капиталын хувиарлалт юм. Монголчууд энэ их нөөц баялагаа инновацийг оруулж ирж
байж эдийн засгийнхаа үр өгөөжийг дээшлүүлэх ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны
хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдыг зах зээлийн менежмэнт рүү
татан оролцуулж ялангуяа аж ахуйн нэгжүүд болон малчин айл өрх, тариаланчид
инновацийн өөрчлөлт буюу технологийн өөрчлөлтөөр эдийн засгаа өсгөнө гэсэн
зорилготой л байх хэрэгтэй. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа
хувь нэмрээ оруулна гэдгийг онцоллоо. Мөн Монголын эрдэмтэн мэргэдийн дийлэнх
хувийг нэгтгэж байдаг гол судалгааны байгууллагын хувьд судалгааны үр дүнг
эдийн засгийн эргэлтэнд оруулах гол зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ ажлынхаа
хүрээнд Танхимтай хамтраад эрдэмтэдийнхээ байгальд ээлтэй, хаягдалгүй
технологийг нэвтрүүлэх чиглэлээр боловсруулсан 100 гаруй технологийг хамтран
хэрэгжүүлж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэлээ.