“Монгол бооцоо тавьж байна”

0
511

-“Бизнесийнхэндээнэг удаа санхүүгийн боломж олгоё. Өршөөл үзүүлье” гэж та мөн ч олон удаа ярьж,
хэлж байна. Танхимын ерөнхийлөгч болсныхоо дараа ч энэ хуулийг батлуулахын
төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан шүү дээ?

Эдийн засгийн хүндрэлийг давж гарах
ердөө хоёрхон гарц байгаа
. Нэгдүгээрт, дотоодын хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
Сүүлийн гурван удаагийн хямралыг Монгол Улс
дотоодын хөрөнгө оруулалтаар давж гарсан
 байдаг. Тухайлбал, 2009 оны хямралыг
монголчууд гудсан дороос олдсон дөрвөн тэрбум долларын хүчээр давж гарсан шүү
дээ. 2011 онд макро эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсныг манай улстөрчид ганц
уул уурхайн гавъяа мэтээр ярьдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Нүүрсний экспорт сайн
байсан. Оюутолгойгоос дөрвөн тэрбум доллар орж ирсэн. Үүн дээр өршөөл
хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн гудсан дороос олдсон 5.6 их наядыг нэмэх ёстой.
Хэдийгээр тухайн үед аж ахуйн нэгжийн дөнгөж хоёр хувь нь өршөөлд хамрагдсан
хэрнээ эдийн засагт ийм хэмжээний мөнгө оруулж чадсан том амжилт. Тиймээс л
сүүлчийн удаа Монголын төр бизнесменүүддээ өршөөл
үзүүлчих хэрэгтэй
 гэдгийг
эрх баригчид, улстөрчдөөс гуйгаад байна л даа. Яагаад би уйгагүй яриад, хойноос
нь хөөцөлдөөд яваад байна вэ гэвэл Монголд дотоодын хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэх нөөц бололцоо хангалттай байна.
 Манай улсын ДНБ-ийн 34 хувьтай
тэнцэхүйц их хөрөнгө сүүдрийн эдийн засагт нуугдаж байгаа гэсэн тоо байдаг. Тэр
мөнгийг ил гаргах хөшүүрэг нь өршөөл үзүүлэх.

-Засгийн
газрын зүгээс УИХ-д хуулийн төслөө өргөн барьчихлаа. Гэвч, өршөөл үзүүлэх үү,
үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Ямар ч байсан энэ хаврын чуулганаар хэлэлцэх
хуулийн жагсаалтад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл
багтаагүй байна лээ. Гэхдээ бизнесийнхэн бол өнгөрсөн зунаас л энэ хуулийг
батлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа?

Дэлгэрэнгүй:http://economy.news.mn/content/210160.shtml