ХАН-УУЛ ДҮҮРЭГ “БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ”-ТЭЙ БОЛОХОД НЭГ АЛХАМ УРАГШИЛЛАА

0
52408

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран 2019 онд Хан-Уул дүүрэгт ”Борлуулалтын цэг” бий болгохоор зорилт тавин ажиллаж байгаа билээ.

            Энэ зорилтын хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газарт хүсэлт тавин дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

            Хүсэлтийн дагуу “Борлуулалтын цэг” байгуулах талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяртай уулзаж, хамтын ажиллагаа, цаашдын бодлого төлөвлөлтийн асуудлаар харилцан тохиролцлоо.

            Ажлын үр дүнд Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ 2019 онд Хан-Уул дүүргээрээ овоглосон “Борлуулалтын цэг”-тэй болох боломж бүрдэж байна. 

            Энд онцлоход Өөрийгөө хөгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй хүн бүхний өмнө “Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар”-ын дэргэдэх “Инновацийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй.

Үйлдвэрлэл эрхлэгч та бүхний бизнест амжилт хүсье.