Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 дугаар сарын 16-19 хооронд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдаж байна.

22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнгийн гол зорилго нь жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

Хан-Уул дүүргээс нийт 10 бизнес эрхлэгчид  байгаа бөгөөд тухайлбал “Живэртийн оргил” ХХК, “Гарьд Очир” интернэшнл, Хөх түг трэйд гэх мэт Аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.

Иргэд, аж ахуй нэгж та бүхнийг Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин “ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-нд өргөнөөр оролцохыг урьж байна

Хариу бичих

Та сэтгэгдэл үлдээнэ үү
Та нэрээ оруулна уу!