Олон улсын “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи – 2015” – үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

0
533

МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд
зориулан
тус Танхим нь Аж Үйлдвэрийн Яамтай хамтран бүтээгдэхүүн,
үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, үүний дотор жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт
байгууллагуудын хүрээнд 19 дэх удаагийн “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн,
үйлчилгээ, технологи- 2015”
Олон Улсын үзэсгэлэнг 2015 оны 6 дугаар сарын
11-15-ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО Төвд зохион байгуулна.

Үзэсгэлэнд чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд
тулгуурласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах, нийтэд таниулах, урьдын
амжилтаа бататгах, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч/өрсөлдөгчдийг судлах,
өөрийн идэвхийг нэмэгдүүлэх,шаардлага хангасан импортыг дэмжих,экспортын
боломжит бүтээгдэхүүнийг тоог нэмэгдүүлэх
зорилгоор
уг үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Хамрах цар хүрээ:

Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр
явагдана.

  • Хүнсний салбар( Гурил, гурилан,
    сүү, сүүн, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимгэнэ, органик ногоо, загас,
    зөгийн бал, ус, ундаа)
  • Хөнгөн үйлдвэрийн салбар (Эм,
    эмнэлгийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, ноос, ноолуур, арьсан эдлэл,
    бэлэг дурсгал, гоёл чимэглэл, гоо сайхан, үндэсний уламжлалт дээл хувцас,
    гутал, эдлэл хэрэглэл, алт мөнгөн чимэг зүүлт)
  • Хүнд үйлдвэрийн салбар (
    Барилга, барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, дэд бүтэц)
  • Үйлчилгээний салбар (Яамд,
    Мэргэжлийн байгууллагууд, банк санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал)

 

Тус үзэсгэлэнд
оролцох сонирхолтой Дүүргийн ЖДҮ эрхлэгч Аж ахуйн нэгж, иргэн манай төвд
хандана уу.

 Бүртгэлийн
хугацаа:
2015 оны 5 дугаар сарын 25-ныг дуустал

 

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг Засаг даргын тамгын газрын
хуучин байр 206 тоот

УТАС:  70007012

Email;   www.khanuuljdud@yahoo.com

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ